22 дек. 2009 г.

Шинэ жил дэлхийд

Шинэ жил дэлхийд
Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Дэлхийн иргэн

Анх удаа ангирын дэгдээхэй шиг эцэг, эхээрээ хөтлүүлж сургуульд орж байхад, танихгүй олон хүүхдээс гэрэвшихдээ харина хэмээн буцаад гүйж байсан маань өчигдөр юм шиг. Наймдугаар ангиа төгсөөд аймгийн төв рүү шилжихэд, олон сумын хүүхдүүд дунд нэрээ хичээж яваарай хэмээн аав, ээж захиж байсан. Удалгүй их сургуульд сурахаар одох үед эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан шилдэг оюутнуудаас дутахгүй суралцахыг багш маань сургамжилж байсан.

8 дек. 2009 г.

бадгууд

Чамайг хайрлах сэтгэлийн учиг
Зүрхнээс минь эхлэлтэй.
Итгэл, хүлээлтээр эрчлэгдсэн энэ учиг
Жаргалыг шаглаж, зовлонг сүлбэнэ
Замдаа тасарч шинийг үүсгэхгүй ээ.
Чиний сүвлэсэн хайрын учиг
Үхлийн гарт төгсгөлтэй

¬* * *

Миний зүрх
Хоёр сэтгэлтний
Хоноглох газар биш

17 нояб. 2009 г.

Сахиул \хөрөг найруулал\

Хүйтэн салхи хуйрагнаж, газраас өлөн цагаан тоос босгон ам хамар руу чихэх нь ярвигтай. Шаналант хотын утаат тэнгэр харанхуйлан, түүнд нь нар бачуурах мэт бүдэгхэн ёлтойно. Оршуулгын газрын дэрний чулуунууд ярайлдан сэрийлдэж, завсар хоорондуур нь золбин ноход гүйлдэн, орой дээр нь хэрээ гуаглана. Дэр чулуунуудын ан цаваар салхи исгэрэх нь ульж байгаа ч юм шиг, уйлж байгаа ч юм шиг. Оршуулгын газрыг тойруулж барьсан хашаа энд тэндээ нурж, зарим газраа хогонд дарагджээ. Овоолсон хогны ёроолд шуудай үүрсэн тэнүүлчид бөртөгнөнө.

11 нояб. 2009 г.

Почему я приехал в россию

Почему я приехал в Россию?
Несколько лет назад я говорил родителям, что я буду учиться за границей, особенно в России, хотя у меня не была реального плана. Просто я мечтал.
Когда я учился на десятом классе, я убедился в том, что русская литература, действительно, уникальна. Только я дочитал “Евгений Онегин” и очень хотел читать на русском языке. К сожалению я плохо знал русский язык.