22 дек. 2009 г.

Шинэ жил дэлхийд

Шинэ жил дэлхийд
Аргын тооллыг баримтлагч баруун зүгийн орнууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нийг ирж байгаа шинэ оны угтал болгон тэмдэглэсээр иржээ. Манай орны хувьд билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг шинэ оны эхэн гэж бэлгэдэн тэмдэглэсээр хэдэн зууныг үзжээ. Тэгэвч өнгөрсөн зууны хориод оны эцсээс аргын тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Дэлхийн иргэн

Анх удаа ангирын дэгдээхэй шиг эцэг, эхээрээ хөтлүүлж сургуульд орж байхад, танихгүй олон хүүхдээс гэрэвшихдээ харина хэмээн буцаад гүйж байсан маань өчигдөр юм шиг. Наймдугаар ангиа төгсөөд аймгийн төв рүү шилжихэд, олон сумын хүүхдүүд дунд нэрээ хичээж яваарай хэмээн аав, ээж захиж байсан. Удалгүй их сургуульд сурахаар одох үед эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан шилдэг оюутнуудаас дутахгүй суралцахыг багш маань сургамжилж байсан.

8 дек. 2009 г.

бадгууд

Чамайг хайрлах сэтгэлийн учиг
Зүрхнээс минь эхлэлтэй.
Итгэл, хүлээлтээр эрчлэгдсэн энэ учиг
Жаргалыг шаглаж, зовлонг сүлбэнэ
Замдаа тасарч шинийг үүсгэхгүй ээ.
Чиний сүвлэсэн хайрын учиг
Үхлийн гарт төгсгөлтэй

¬* * *

Миний зүрх
Хоёр сэтгэлтний
Хоноглох газар биш