Амьдралд юу болохыг тааж хэлэх аргагүй. Ер бусын хувь тавилан бүхий хүмүүстэй учрах нь олонтаа. Ийм нэгэн хүнийг зочноор урьсан юм. Ингээд монгол гаралтай Колумби \Латин Америк\ оюутантай хийсэн ярилцлагаа толилуулъя.
Сайн байна уу. Өөрийгөө товчхон танилцуулна уу
Намайг Дашдэжидийн Джейди гэдэг. Би Колумбиас ирсэн РУДН-ы оюутан. Олон нийттэй харилцах чиглэлээр \Связь с общественностью\ 2-р курст сурдаг. Эцэг эх маань Колумбид амьдардаг. Манай аавыг Баатар гэдэг. Хоёр эрэгтэй дүүг маань Амгалан болон Далай гэдэг. Би 1988 онд Украйнд төрсөн. Хөгжим тоглож, зурах дуртай бөгөөд дизайны чиглэлийг их сонирхдог. Аялалаар явж, ертөнцтэй танилцах нь миний гол оюуны хэрэгцээ байсаар ирсэн. Тиймээс боломж гарангуут би Орос руу суралцахаар ирсэн юм. Надад орос хэл заах цаг зав эцэг эхэд маань тэр болгон байгаагүй учраас би оросоор бага зэрэг уншдаг л байсан.
