29 нояб. 2010 г.

Гарт өртсөн монголтой холбоотой бүхнийг би уншдаг байв

Амьдралд юу болохыг тааж хэлэх аргагүй. Ер бусын хувь тавилан бүхий хүмүүстэй учрах нь олонтаа. Ийм нэгэн хүнийг  зочноор урьсан юм. Ингээд монгол гаралтай Колумби \Латин Америк\ оюутантай хийсэн ярилцлагаа толилуулъя.
Сайн байна уу. Өөрийгөө товчхон танилцуулна уу
Намайг Дашдэжидийн Джейди гэдэг. Би Колумбиас ирсэн РУДН-ы оюутан. Олон нийттэй харилцах чиглэлээр \Связь с общественностью\ 2-р курст сурдаг. Эцэг эх маань Колумбид амьдардаг. Манай аавыг Баатар гэдэг. Хоёр эрэгтэй дүүг маань Амгалан болон Далай гэдэг. Би 1988 онд Украйнд төрсөн. Хөгжим тоглож, зурах дуртай бөгөөд дизайны чиглэлийг их сонирхдог. Аялалаар явж, ертөнцтэй танилцах нь миний гол оюуны хэрэгцээ байсаар ирсэн. Тиймээс боломж гарангуут би Орос руу суралцахаар ирсэн юм. Надад орос хэл заах цаг зав эцэг эхэд маань тэр болгон байгаагүй учраас би оросоор бага зэрэг уншдаг л байсан.

Булавч бултайна, даравч далдайна

\“Wikileaks” сайтын тухай\
 Wikileaks нь олон нийтээс нууцалсан аливаа ноцтой баримт, мэдээллийг нийтэлдэг сайт юм.
Гавай хэлний "wiki" нь "хурдан", харин англи хэлний "leak" гэдэг үг "гоожих, алдагдах" гэсэн утгатай. Ийм хоёр үгийн нийлбэрээс сайтын нэр үүсчээ. Дуулиан таригч энэхүү сайтыг Жулиан Ассанж гэгч Австрали эр 2006 онд үндэслэсэн байна.
Энэ оны 4-р дүгээр сард тус сайт Иракт байлдаж байсан америк цэргүүдийн хэрхэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсныг гэрчилсэн ноцтой бичлэгийг олонд үзүүлснээр олны танил болсон билээ. Дараа нь 7-р сард Афганистаны дайнтай холбоотой 100 мянга орчим баримтыг нийтэлж АНУ-ыг бажгадуулав.

Сэтгүүлзүй сонирхдог хэн бүхэнд

Блог нээгээд бараг жил болжээ. Энэ хугацаанд тийм ч олон хүн уншиж байсангүй. Блогийн маань зорилго, уншигчийн хүрээ тодорхойгүй, үүний зэрэгцээ материал бага байсан учир өнөө хүртэл "унтаа байдалд" байсан болов уу гэж бодном. Харин энэ өдрөөс блогоо зөвхөн сэтгүүл зүйн чиглэлд зориулахаар шийдлээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж байгаа сэтгүүлчдэд зориулсан сайт маш цөөхөн. Сэтгүүлч гэдэг практик мэргэжил хэдий ч онолын мэдлэг зайлшгүй. Ялангуяа энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд сэтгүүл зүйн талаарх мэдлэг, мэдээллээ солилцох нь чухал байдаг. Блогт тавигдах материалууд нь бичлэгийн олон төрөл зүйлийнх байх бөгөөд сэтгүүл зүйн тулгамдсан онолын зарим асуудлаас эхлээд, хэвлэл мэдээллийн ертөнц дэх дуулиан, сонирхолтой баримтууд, нийгэмд болж буй үйл явдлуудад өгсөн задлан шинжилгээ гэх мэтээр сэтгүүл зүйн нийгмийн амьдралтай холбогдох бүхий л хүрээг хамарна. Мөн зарим нэг сонирхолтой өөрийн чадлаар орчуулж тавих санаа байна. Сэтгүүл зүйгээр суралцдаг хүмүүст хэрэг болох зарим сайтын холбоосыш блог дээрээ байрлууллаа.