29 нояб. 2010 г.

Булавч бултайна, даравч далдайна

\“Wikileaks” сайтын тухай\
 Wikileaks нь олон нийтээс нууцалсан аливаа ноцтой баримт, мэдээллийг нийтэлдэг сайт юм.
Гавай хэлний "wiki" нь "хурдан", харин англи хэлний "leak" гэдэг үг "гоожих, алдагдах" гэсэн утгатай. Ийм хоёр үгийн нийлбэрээс сайтын нэр үүсчээ. Дуулиан таригч энэхүү сайтыг Жулиан Ассанж гэгч Австрали эр 2006 онд үндэслэсэн байна.
Энэ оны 4-р дүгээр сард тус сайт Иракт байлдаж байсан америк цэргүүдийн хэрхэн дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байсныг гэрчилсэн ноцтой бичлэгийг олонд үзүүлснээр олны танил болсон билээ. Дараа нь 7-р сард Афганистаны дайнтай холбоотой 100 мянга орчим баримтыг нийтэлж АНУ-ыг бажгадуулав.
Мөн 3 сарын дараа Иракийн дайн дахь Америкийн үнэн дүрийг харуулсан 400 мянган баримтыг дэлгэж орхив. Ж.Ассанжийн хэлснээр, энэхүү сайтын мэдэлд дэлхийн 100 гаруй оронтой холбоотой үлэмж чухал баримтууд байгаа аж. Нийтлэгдсэн баримтуудын дунд дараах мэдээллүүд байгаа юм.

- Иран улс Европ хүрэх чадвартай, алсын тусгалт пуужин Хойд Солонгосоос худалдан авсан, АНУ-ын зүгээс Иран улс энэ пуужингуудаа ашиглаж, илүү алсын тусгалтай болгож өөрчлөх гэж байгаа гэж бодож байгаа,

- 2002 онд АНУ-ын зүгээс Далай ламтай уулзалт хийснээс хойш БНХАУ-ын мэргэжилтнүүд АНУ-ын Засгийн газар болон барууны орнуудын компьютерт нэвтэрсэн гэх,

- Хойд Солонгос өөрийн эдийн засаг, улс төрийн байдлаас болж дотроосоо нуран унавал хоёр Солонгосыг нэгтгэх талаар АНУ болон Өмнөд Солонгосын албан тушаалтнуудын хооронд хийсэн яриа,

- 2007 оноос хойш АНУ-ын зүгээс Пакистаны уран баяжуулах хөтөлбөрийг зогсоохоор хичээж байгаа,

- Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салехтай Аль Каидагийн эсрэг цэргийн арга хэмжээ авах талаарх ярилцлага. Салех “Бид энэ тэсрэх бөмбөгийг танайх биш, манайх гэж хэлсээр байх болно” гэж хэлж байсан, үүний хариуд АНУ-ын элчин сайд Йемений зэвсэгт бүлэглэлүүд энэ халдлагыг хийсэн гэж парламентад худал хэлсэн гэдгээ тоглоом болгож хэлсэн,

- АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НҮБ-ынхныг тагнаж байхыг АНУ-ын албан тушаалтнуудад даалгасан,

- Афганистаны Засгийн газар дахь авилгын асуудал, тус улсын албан тушаалтан гадаадад аялахдаа 50 сая ам.долларыг бэлнээр авч явж байсан,

- ОХУ-ын Засгийн газар зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой байсан

- Хятадын Засгийн газар дэлхийн компьютерүүд рүү хийж буй хакерын халдлагуудтай холбоотой байж болзошгүй гэх мэт мэдээлэл байгаа аж
Түүнчлэн авилга, хээл хахуулийн хэргийг нуун дарагдуулсан гэх мэдээлэл байгаа юм байна.
 Хамгийн сүүлийн дуулиан гэвэл Ази, Европын зарим оронд байх америкийн дипломатууд тухайн орныхоо лидерүүдийг элдвээр гоочилж, хочилсон цахилгаан мэдээнүүдийг нийтэлсэн явдал юм. Тухайлбал Москва дахь америк дипломатчдын АНУ-ын төрийн департаментад илгээсэн цахилгаанд Путиныг бидний мэдэх хүүхэйлдэн киноны баатар Бетмэнтэй, харин Медведевийг түүний туслах Робинтой зүйрлэсэн байжээ.

Комментариев нет:

Отправить комментарий

g.davaadorj_86@yahoo.com