8 дек. 2009 г.

бадгууд

Чамайг хайрлах сэтгэлийн учиг
Зүрхнээс минь эхлэлтэй.
Итгэл, хүлээлтээр эрчлэгдсэн энэ учиг
Жаргалыг шаглаж, зовлонг сүлбэнэ
Замдаа тасарч шинийг үүсгэхгүй ээ.
Чиний сүвлэсэн хайрын учиг
Үхлийн гарт төгсгөлтэй

¬* * *

Миний зүрх
Хоёр сэтгэлтний
Хоноглох газар биш



Үхээд мартагдсан
Үй олон хүний эцсийн бодлуудыг
Хүүдийнд савлаад амьдрагчдад
Хүмүүнлэгийн тусламж болгож хүргэхсэн

* * *

Өнөө цагийн хэнээрхлийн өтгөн манан дундаас
Өөрийн минь дүр үе үе сүүтэсхийнэ
Өнгөрсөн шөнийн амтат зүүдний бүдэгхэн хэсэг шиг Үмхийн төдий сэхээрлээ алган завсраа нандигналаа






Би айж байна

Би бусдаас айж байна
Бэлэн магтаалын саарал мананд төөрөхөөс айж байна
Будилж төөрөөд
Бул хар чулуу мөргөхөөс айж байна
Би өөрөөсөө айж байна
Хүн чанар шургуу зүтгэлээ гээхээс айж байна
Гээчхээд үхлийн өмнө
Ганзага хоосон очих вий гэхээс айж байна
Бурхан минь надад өөрийг минь өгч хайрла


* * *

Хүн гэдэг дурсамж мөрөөдлөөрөө өөрийгөө тэлж
Харин “одоод” хувь үлдээсэнгүйгээр
Он цагийн гачланд арьс шиг хатаж
Оршихуйн үнэ цэнэ хог дээр зэвэрч үлдэнэ.

Комментариев нет:

Отправить комментарий

g.davaadorj_86@yahoo.com